Нүүр хуудасДопингийн эсрэг
МэндчилгээТүүхДопингийн дуулиант хэргүүдЮНЕСКО төсөл 1Монгол хар жагсаалтЮНЕСКО төсөл 2
Допингийн хяналт
Дэлхийн допингийн эсрэг хөтөлбөрМонголын допингийн эсрэг хөтөлбөрДопингийн хяналтын процессДопингийн эсрэг дүрмийн зөрчилҮр дүнгийн удирдлага
Mэдээ
МэдээМедиа галлерей
Баримт бичиг
Дэлхийн допингийн эсрэг дүрэмОлон улсын стандартЗасгийн газар хоорондын баримт бичгүүдҮндэсний баримт бичгүүд
Боловсрол
Допингийн хор холбогдолШууд сурталчилгааны хөтөлбөрPlay true тоглоомХориглосон жагсаалтЭмчилгээний зорилгоор чөлөөлөхЛаборатори
Байгууллага
Дэлхийн Допингийн Эсрэг АгентлагЭрүүл мэнд,спортын яамМонголын Үндэсний Олимпийн ХорооҮндэсний Допингийн эсрэг байгууллагаСпортын холбоодМонголын Паралимпийн Хороо
ADAMS
Шинжилгээний бүртгэлийн санБайршлын тухай мэдээлэлADAMS ашиглахADAMS гар утасны апп
Татаж авахХолбоо барих  
Монгол улс дахь допингийн эсрэг үйл ажиллагаа төсөл

Монгол улсын соёл, спорт аялал жуулчлалын яам /ССАЖЯ тухайн үеийн нэрээр/2013 оны 6 дугаар сард ЮНЕСКО-ийн үндэсний комиссоос спорт дахь допингийн эсрэг санд төсөл илгээх тухай саналыг хүлээн авч “Допингийн эсрэг үйл ажиллагаа Монголд” хэмээх төслийг бичсэн билээ. ССАЖЯ уг сангийн 3 үндсэн чиглэлээс боловсролын чиглэлийг сонгон төслийн баримт бичгийг боловсруулсан бөгөөд энэ нь төслийн хүрээнд хийгдэх арга хэмжээнүүд допингийн эсрэг үйл ажиллагааг идэвхижүүлэхэд үлэмж хувь нэмэр болох нь гарцаагүй.

Есдүгээр сарын 17-ны өдөр Парис хотод хуралдсан спорт дахь допингийн эсрэг сангийн зөвшөөрөл олгох хороо дэлхийн улс орнуудаас ирүүлсэн төслийг шүүн хэлэлцэж нийт 27 орны төслийг 2014-2015 онд санхүүжүүлэх шийдвэр гаргасаны дотор Монгол улсын илгээсэн төсөл багтсан юм. Ийнхүү манай улс допингийн эсрэг үйл ажиллагааны түүхэндээ анх удаа олон улсын байгууллагын санхүүжилтээр төсөл хэрэгжүүлэх болсон нь нэгэн том амжилт билээ.

Төслийн хүрээнд дараахи үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүллээ.

  • Допингийн эсрэг хөдөлгөөний зайн сургалтын материал буюу портал  цахим хуудас хийх
  • Дэлхийн допингийн эсрэг дүрэм, түүний стандартуудыг Монгол хэлнээ хөрвүүлэх
  • Сэтгүүлчид, шийдвэр гаргагч нарт допингийн эсрэг мэдээлэл, мэдлэг олгох
  • Тэмцээний үеийн шууд сурталчилгааны хөтөлбөр /Athlete's Outreach program/-ийн монгол загвар зохион байгуулах
  • Танхимын сургалтын хэлбэрээр тамирчдын мэдлэгийг дээшлүүлэх, шинэ мэдээлэл өгөх


Төслийн баг:

  • Төслийн удирдагч:          Х.Бакытжан /ССАЖЯ-ны биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтыг зохицуулах газрын дарга/
  • Төслийн зохицуулагч:     С. Мөнх-Эрдэнэ /ССАЖЯ-ны биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтыг зохицуулах газрын мэргэжилтэн/
  • Төслийн багийн гишүүд: О. Гэрэл /ССАЖЯ-ны биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтыг зохицуулах газрын мэргэжилтэн/
                                              Ч.Насанбат /спортын бэлтгэлийн төвийн спортын анагаах ухааны албаны дарга/    
                                              Н.Цогтсайхан /төслийн зөвлөх/
                                              П.Тунгалаг /МҮОХ-ны мэргэжилтэн/
                                              Б.Ялалт /Спортбокс ТВ-ийн захирал/
Төслийн үйл ажиллагааны тайланг уншихыг хүсвэл ЭНД дарна уу

Одоо хэрэгжиж буй төслийн мэдээлэлтэй танилцахыг хүсвэл ЭНД дарна уу
Copyright ©2014 Спорт дахь допингийн эсрэг ЮНЕСКО сангийн санхүүжилтээр
хэрэгжүүлсэн төслийн хүрээнд бүтээв.
Вэб:
www.antidoping.mn
И-мэйл:
info@antidoping.mn, nado@antidoping.mn