Нүүр хуудасДопингийн эсрэг
МэндчилгээТүүхДопингийн дуулиант хэргүүдЮНЕСКО төсөл 1Монгол хар жагсаалтЮНЕСКО төсөл 2
Допингийн хяналт
Дэлхийн допингийн эсрэг хөтөлбөрМонголын допингийн эсрэг хөтөлбөрДопингийн хяналтын процессДопингийн эсрэг дүрмийн зөрчилҮр дүнгийн удирдлага
Mэдээ
МэдээМедиа галлерей
Баримт бичиг
Дэлхийн допингийн эсрэг дүрэмОлон улсын стандартЗасгийн газар хоорондын баримт бичгүүдҮндэсний баримт бичгүүд
Боловсрол
Допингийн хор холбогдолШууд сурталчилгааны хөтөлбөрPlay true тоглоомХориглосон жагсаалтЭмчилгээний зорилгоор чөлөөлөхЛаборатори
Байгууллага
Дэлхийн Допингийн Эсрэг АгентлагЭрүүл мэнд,спортын яамМонголын Үндэсний Олимпийн ХорооҮндэсний Допингийн эсрэг байгууллагаСпортын холбоодМонголын Паралимпийн Хороо
ADAMS
Шинжилгээний бүртгэлийн санБайршлын тухай мэдээлэлADAMS ашиглахADAMS гар утасны апп
Татаж авахХолбоо барих  
Монголын допингийн эсрэг хөтөлбөр

Монгол улс 1999 оноос дэлхийн допингийн эсрэг хөтөлбөрт нэгдэж, Монгол үндэсний Олимпийн Хороо бүрэн эрхийнхээ дагуу дэлхийн допингийн эсрэг дүрэм, олон улсын стандартуудыг албан ёсоор хүлээн зөвшөөрч даган мөрдөж байна.

Монголын Үндэсний Олимпийн хороо 2007 онд Допингийн эсрэг төв төрийн бус байгууллагыг байгуулж, уг байгууллага Монгол улсад допингийн эсрэг үйл ажиллагааг эрхлэж байна.

Допингийн эсрэг байгууллага Монгол улсад зохиогдож байгаа олон улсын тэмцээнүүд, үндэсний их баяр наадамд оролцогчдоос допингийн хяналтын шинжилгээ авах, шаардлагатай тохиолдлуудад тэмцээний бус үеийн шинжилгээ авах ажлыг зохион байгуулж байна. Түүнчлэн допингийн эсрэг сургалт, сурталчилгааны ажлыг спортын асуудал эрхэлсэн төрийн байгууллагууд, спортын холбоодтой хамтран хийж байгаа юм.

Монгол улсын засгийн газар ч допингийн эсрэг тэмцэлд нэгдсэн бөгөөд 2005 онд засгийн газрын тогтоолоор спорт дахь допингийн эсрэг Копенхагены тунхаглалд нэгдсэн бол Монгол улсын их хурал 2007 онд спорт дахь допингийн эсрэг ЮНЕСКО-гийн конвенцийг соёрхон батлах тухай хууль гаргаснаар Монгол улс энэ конвенцид нэгдсэн дэлхийн 75 дахь орон болсон билээ.

Copyright ©2014 Спорт дахь допингийн эсрэг ЮНЕСКО сангийн санхүүжилтээр
хэрэгжүүлсэн төслийн хүрээнд бүтээв.
Вэб:
www.antidoping.mn
И-мэйл:
info@antidoping.mn, nado@antidoping.mn