Нүүр хуудасДопингийн эсрэг
МэндчилгээТүүхДопингийн дуулиант хэргүүдЮНЕСКО төсөл 1Монгол хар жагсаалтЮНЕСКО төсөл 2
Допингийн хяналт
Дэлхийн допингийн эсрэг хөтөлбөрМонголын допингийн эсрэг хөтөлбөрДопингийн хяналтын процессДопингийн эсрэг дүрмийн зөрчилҮр дүнгийн удирдлага
Mэдээ
МэдээМедиа галлерей
Баримт бичиг
Дэлхийн допингийн эсрэг дүрэмОлон улсын стандартЗасгийн газар хоорондын баримт бичгүүдҮндэсний баримт бичгүүд
Боловсрол
Допингийн хор холбогдолШууд сурталчилгааны хөтөлбөрPlay true тоглоомХориглосон жагсаалтЭмчилгээний зорилгоор чөлөөлөхЛаборатори
Байгууллага
Дэлхийн Допингийн Эсрэг АгентлагЭрүүл мэнд,спортын яамМонголын Үндэсний Олимпийн ХорооҮндэсний Допингийн эсрэг байгууллагаСпортын холбоодМонголын Паралимпийн Хороо
ADAMS
Шинжилгээний бүртгэлийн санБайршлын тухай мэдээлэлADAMS ашиглахADAMS гар утасны апп
Татаж авахХолбоо барих  
Допингийн эсрэг дүрмийн зөрчил

Дэлхийн допингийн эсрэг дүрмэнд зааснаар допинг хэрэглэх гэж уг дүрмийн 2.1-2.10 д заасан буюу дор дурдсан заалтуудыг зөрчсөнийг хэлдэг. Допингийн эсрэг дүрмийг зөрчсөн буюу допинг хэрэглэсэн гэж тооцох үндэслэлийг шинжилгээний ба шинжилгээний бус хэмээн хуваадаг. Дүрмийн 2.1-т заасан үндэслэлийг шинжилгээний зөрчил гэдэг бол бусад 9 заалтыг шинжилгээний бус гаралтай зөрчил гэдэг.

2.1 Тамирчны дээжнээс хориглосон бодис, эсхүл түүний хувирал буюу шинж тэмдэг илэрсэн. 

2.1.1 Өөрийнхөө биед хориглосон бодис шингээхгүй байх нөхцөл байдлыг хангах нь тамирчны хувийн үүрэг мөн. Түүний дээжээс хориглосон бодис, эсхүл түүний хувирал буюу шинж тэмдэг илэрсний хариуцлагыг тамирчин өөрөө хүлээнэ. 2.1-д заасны дагуу Допингийн эсрэг журам зөрчигдсөн эсэхийг тогтооход тамирчин тэдгээрийг хэрэглэх болсон санаа, гэм буруу, хайхрамжгүй эсхүл зориудаар хэрэглэсэн эсэхийг нотлох шаардлагагүй.

2.1.2 Дараахи тохиолдлуудад допингийн эсрэг дүрмийн 2.1 заалт зөрчигдсөн нь нотлогдсон гэж үзнэ. Үүнд: тамирчны А сорьцонд Хориотой бодис, түүний дүрс хувирал, шинж тэмдэг илрэх ба тамирчин Б сорьцоо шинжлүүлэхээс татгалзснаар Б сорьц шинжлэгдээгүй. Эсвэл тамирчны Б сорьц шинжлэгдэж,Б сорьцын дүн нь А сорьцод олдсон хориотой бодис, түүний дүрс хувирал, шинж тэмдэг илэрсэн болохыг дахин батлах

2.1.3 Дээрхи бодисоос гадна хориглосон жагсаалтанд хэмжээг нь тухайлан заасан аль нэг хориглосон бодис, түүний дүрс хувирал, шинж тэмдэг тамирны дээжинд илэрвэл допингийн эсрэг дүрмийг зөрчсөн гэж үзнэ.

2.1.4 2.1 бүлгийн ерөнхий дүрмийн дагуу Хориглосон жагсаалт эсвэл олон улсын стандартад тухайн хориглосон бодисноос өөрөөс нь гаргаж авдаг бодиснуудыг үнэлэх тусгай шалгуурыг баталж болно.

2.2 Хориглосон бодис, эсхүл хориглосон арга хэрэглэх буюу хэрэглэхийг завдах

2.2.1 Өөрийнхөө биед хориглосон бодис шингээхгүй байх нөхцөл байдлыг хангах нь тамирчны хувийн үүрэг мөн. Төлөвлөж, санамсаргүй, үл тоомсорлож, эсвэл зориудаар хэрэглэсэн эсэхээс үл хамааран тамирчин Хориотой арга, хориотой бодис хэрэглэсэн гэсэн допингийн эсрэг дүрмийг зөрчсөнд тооцно.

2.2.2 Хориотой бодис, хориотой арга хэрэглэсэн эсвэл хэрэглэхийг оролдсон нь амжилтай эсвэл амжилтгүй болсон эсэх нь баримт болохгүй. Харин Хориотой бодис эсвэл хориотой арга хэрэглэсэн эсвэл хэрэглэхийг оролдсон нь допингийн эсрэг дүрмийн зөрчил болно.

2.3 Допингийн эсрэг журамд тусгайлан эрх олгосноос бусад тохиолдолд мэдэгдэл өгснөөс хойш ямар нэгэн тодорхой шалтгаангүйгээр дээж өгөхөөс татгалзсан, эсхүл өгөөгүй бол түүнээс бусад байдлаар зайлсхийсэн гэж үзнэ.

2.4 Шинжилгээ авах олон улсын стандартад заасны дагуу шинжилгээнд хамрагдаагүй буюу өөрийн оршин байгаа газрынхаа талаархи шаардлагатай мэдээлэл өгөхөөс зайлсхийх зэргээр тэмцээнээс гадуур шинжилгээнд хамрагдахгүй байхыг журам зөрчсөн гэж үзнэ. Шинжилгээнд хамрагдаагүй байх эсвэл байршлын тухай мэдээллээ өгөхгүй байх заалтыг Допингийн эсрэг байгууллагын тооцсон 12 сарын хугацаанд 3 удаа зөрчвөл тамирчныг допингийн эсрэг дүрэм зөрчсөн гэж үзнэ.

2.5 Допингийн хяналтын аль нэг хэсэгт хөндлөнгөөс оролцох буюу хөндлөнгөөс оролцохоор завдах

2.6 Хориглосон бодис болон аргыг эзэмших:

2.6.1  4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг (эмчилгээний хэрэглээ)-ийн дагуу эмчилгээний зорилгоор зөвшөөрөл олгогдсон буюу өөр бусад хүлээж авахуйц шалтгаан байгаа зэргээс бусад тохиолдолд тэмцээнээс гадуурхи шинжилгээ болон Хориглосон арга зэрэгт хориглосон бодисыг хэзээ нэгэн цагт ашиглах.

2.6.2 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг (эмчилгээний хэрэглээ)-ийн дагуу эмчилгээний зорилгоор зөвшөөрөл олгогдсон буюу өөр бусад хүлээж авахуй шалтгаан байгаа зэрэг шалтгааныг тамирчныг дэмжих ажилтан тогтоосноос бусад тохиодолд тамирчин, уралдаан болон дасгал сургуулилт хариуцсан тамирчныг дэмжих ажилтны зүгээс хориглосон тэмцээнээс гадуурхи шинжилгээ болон Хориглосон арга зэрэгт хориглосон бодисыг ашиглах.

2.7 Аливаа хориглосон бодис, эсхүл аргыг худалдах худалдахыг завдах

2.8 Хориглосон бодис болон хориглосон аргын талаар тамирчныг удирдах буюу удирдлагын арга хэмжээ авахаар завдах, эсхүл Допингийн эсрэг журмын зөрчил буюу зөрчихийг завдсан, дэмжсэн, зоригжуулсан, тусалсан, турхирсан болон хамгаалсан.

2.9 Хамтран үйлдэх

Туслах, турхирах,дэмжих, хавсрах, хуйвалдах, нуун далдлах болон бусад хэлбэрээр допингийн эсрэг дзрэм зөрчиход хамтран оролцох,бусад этгээдийн оролцоотойгоор допингийн эсрэг дүрэм зөрчихийг оролдох, дүрмийн 10.12.1 заалтыг зөрчих

2.10 Хориглосон харилцаа

Тамирчин эсвэл бусад этгээд  мэргэжлийн болон спорттой холбоотой үйл ажиллагаанд Допингийн эсрэг байгууллагын эрх хэмжээнд хамаарах доорхи шалгуурыг хангасан хэн нэгэн тамирчин дэмжигч этгээдтэй хамтран ажиллахыг хориглосон харилцаа гэж ойлгоно.

2.10.1 Допингийн эсрэг байгууллагын эрх хэмжээнд хамаарах эрх хасуулах шийтгэл эдэлж байгаа бол

2.10.2 Хэрэв допингийн эсрэг байгууллагын эрх хэмжээнд хамаарахгүй бол үр дүнгийн зохицуулалт дүрмийн дагуу хийгдэж байгаагийн улмаас эрх хасах шийтгэл хараахан зарлагдаагүй болон дүрмийн заалтыг хэрэглэх боломжтой байхад гэмт хэргийн болон сахилгын шинжтэй зөрчил илэрсэн. Тухайн этгээд гэмт хэрэг, сахилгын зөрчлийн улмаас 6 жилээс доошгүй хугацаагаар шийтгэл авч, тэр нь хүчин төгөлдөр болсон  

2.10.3  2.10.1, 2.10.2  заалт тодорхойлогдон үйлчилж байгаа үед энэ заалтыг хэрэглэхтэй холбоотойгоор тамирчин эсвэл бусад этгээд Допингийн эсрэг байгууллагаас тамирчин болон бусад этгээдтэй эсвэл Дэлхийн Допингийн Эсрэг Агентлагтай тамирчин болон бусад этгээдийн эрх хязгаарлагдсан,  хориглосон харилцааны бодит урхаг,тамирчин болон бусад этгээд энэ харилцаанаас зохистойгоор татгалзаж болох тухай бичгээр  урьдчилан зөвлөгөө авах шаардлагатай.Допингийн эсрэг байгууллага тамирчин, тамирчинг дэмжих этгээдэд мэдэгдэх боломжит арга хэмжээг авах бөгөөд тухайн тамирчинг дэмжигч этгээд 15 хоногийн дотор 10.2.1-т хамаарах шалгуурыг Допингийн эсрэг байгууллагад тайлбарлах ба 2.10.2 заалтыг түүнд хэрэглэхгүй. Харин 17 дугаар бүлэг болон 25 дугаар бүлэгт заасан хүчинтэй хугацаанаас өмнө  тамирчныг дэмжигч этгээд эрх хасуулсан бол энэ заалтыг хэрэглэнэ. 

Энэ заалт нь тамирчныг 2.10.1, 2.10.2 т тодорхойлсноос бусад тохиолдолд тамирчинг дэмжих этгээдтэй харилцаа үүсгэхийг хориглохгүй. Допингийн эсрэг байгууллага тамирчинг дэмжигч этгээд 2.10.1, 2.10.2 т заасан шалгуурыг хангасан тухай мэдээллийг Дэлхийн Допингийн эсрэг байгууллагад  илгээнэ.

Copyright ©2014 Спорт дахь допингийн эсрэг ЮНЕСКО сангийн санхүүжилтээр
хэрэгжүүлсэн төслийн хүрээнд бүтээв.
Вэб:
www.antidoping.mn
И-мэйл:
info@antidoping.mn, nado@antidoping.mn