Нүүр хуудасДопингийн эсрэг
МэндчилгээТүүхДопингийн дуулиант хэргүүдЮНЕСКО төсөл 1Монгол хар жагсаалтЮНЕСКО төсөл 2
Допингийн хяналт
Дэлхийн допингийн эсрэг хөтөлбөрМонголын допингийн эсрэг хөтөлбөрДопингийн хяналтын процессДопингийн эсрэг дүрмийн зөрчилҮр дүнгийн удирдлага
Mэдээ
МэдээМедиа галлерей
Баримт бичиг
Дэлхийн допингийн эсрэг дүрэмОлон улсын стандартЗасгийн газар хоорондын баримт бичгүүдҮндэсний баримт бичгүүд
Боловсрол
Допингийн хор холбогдолШууд сурталчилгааны хөтөлбөрPlay true тоглоомХориглосон жагсаалтЭмчилгээний зорилгоор чөлөөлөхЛаборатори
Байгууллага
Дэлхийн Допингийн Эсрэг АгентлагЭрүүл мэнд,спортын яамМонголын Үндэсний Олимпийн ХорооҮндэсний Допингийн эсрэг байгууллагаСпортын холбоодМонголын Паралимпийн Хороо
ADAMS
Шинжилгээний бүртгэлийн санБайршлын тухай мэдээлэлADAMS ашиглахADAMS гар утасны апп
Татаж авахХолбоо барих  
Дэлхийн допингийн эсрэг дүрэм

Спорт дахь допингтой тэмцэх үйл ажиллагааны нэгэн том амжилт нь Дэлхийн Допингийн эсрэг дүрмийг улм орнууд, олон улсын спортын байгууллагууд хүлээн зөвшөөрөн баталж, хэрэгжүүлж байгаа явдал юм.

Энэхүү дүрэм нь допингийн эсрэг бодлого, дүрэм журмын хүрээнд спортын болон төрийн байгууллагуудын хоорондын уялдааг хангах суурь бичиг баримт юм.Уг бичиг баримт нь янз бүрийн салбар дахь допингийн эсрэг байгууллагын уялдааг хангах зорилго бүхий Шинжилгээ авах, Лабораторийн, Эмчилгээний зорилгоор чөлөөлөх, хориотой бодис, аргын жагсаалт,хувийн нууц ба хувийн мэдээллийг хамгаалах гэсэн олон улсын стандарттай холбогдон хэрэгжинэ.

Уялдаатай ажиллагаа нь урьд өмнөх судалгаа хийх шинжилгээ авах ажлыг зохион байгуулах ажилд шаардлагатай хүний нөөцийн хомсдол тусгайлан заасан бодисын талаар болон ямар процедурыг аль түвшинд хэрэглэх талаарх хангалтгүй мэдлэг, допинг хэрэглэсэн гэм буруутай нь тогтоогдсон тамирчинд хүлээлгэх тэгш бус хариуцлага зэрэг хамтын ажиллагаагүй, зохицуулагагүй байсны нөлөөнөөс үүссэн асуудлыг шийдвэрлэнэ.

Дэвшил

Дүрэм 2004 оны 1 дүгээр сарын 1-ны өдрөөс хүчин төгөлдөр болж хэрэгжиж эхэлснээс хойш дэлхий даяар допингийн эсрэг үйл ажиллагааг уялдуулах маш хүчтэй, нөлөө бүхий хэрэгсэл болсон билээ.Энэ нь дүрмийг хүлээн зөвшөөрсөн нь засгийн газрууд болон спортын байгууллагуудын үлэмж тус нэмэр, Дүрмийн зарчмуудыг хэрэгжүүлэхэд туслах Спортын арбитрын шүүхээс гаргасан хуулийн шийдвэрүүдээр нотлогдоно. Дүрмийг баталсан нь журмыг тодорхой болгох, сонирхолын бүлгүүдийн үүрэг хариуцлагыг ойлгомжтой болгосон зэрэг дэлхийд допингийн эсрэг тэмцэхэд цөөнгүй томоохон нөлөө үзүүлсэн юм. Түүнчлэн энэхүү дүрэм “шинжилгээний бус” дүрмийн зөрчлийн зарчмыг танилцуулсан бөгөөд уг зарчим нь допингийн хяналтын шинжилгээний эерэг хариу гараагүй байгаа үед допингийн эсрэг дүрмийг зөрчсөн тохиолдлуудад хэрэглэгдэнэ.

Засан сайжруулсан дүрэм

Дэлхий дахинд допингийн эсрэг хөтөлбөрийн чадамжийг нэмэгдүүлэх зорилгоор дүрмийг хэрэглэснээр гарсан үр ашигтай туршлагад тулгуурлан Дэлхийн Допингийн эсрэг агентлаг 2006 оноос дүрмийн заалтуудын хэрэгжилтийн талаар хэлэлцүүлэг явуулсан билээ. Уг хэлэлцүүлгийн үр дүнд гарсан санал, зөвлөмжиийг үндэслэн дүрмийн засан сайжруулсан шинэ хувилбарыг төслийг боловсруулан 2007 оны 11 дүгээр сарын 7-нд Испани улсын Мадрид хотод хуралдсан дэлхийн Допингийн эсрэг III дугаар их хурлаар хэлэлцэн баталсан ба уг дүрэм нь 2009 оны 1 дүгээр сарын 1-ны өдрөөс эхлэн хэрэгжиж байна.

Дэлхийн допингийн эсрэг дүрмийн шинэчлэн засварласан 3 дахь хувилбарыг 2013 оны 11 дүгээр сард Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Йоханнесбург хотод хуралдсан дэлхийн допингийн эсрэг IV бага хурлаар баталсан ба 2015 оны 1 дүгээр сарын 1-ны өдрөөс хүчин төгөлдөр болж албан ёсоор үйлчилж эхэлсэн.

Copyright ©2014 Спорт дахь допингийн эсрэг ЮНЕСКО сангийн санхүүжилтээр
хэрэгжүүлсэн төслийн хүрээнд бүтээв.
Вэб:
www.antidoping.mn
И-мэйл:
info@antidoping.mn, nado@antidoping.mn