Нүүр хуудасДопингийн эсрэг
МэндчилгээТүүхДопингийн дуулиант хэргүүдЮНЕСКО төсөл 1Монгол хар жагсаалтЮНЕСКО төсөл 2
Допингийн хяналт
Дэлхийн допингийн эсрэг хөтөлбөрМонголын допингийн эсрэг хөтөлбөрДопингийн хяналтын процессДопингийн эсрэг дүрмийн зөрчилҮр дүнгийн удирдлага
Mэдээ
МэдээМедиа галлерей
Баримт бичиг
Дэлхийн допингийн эсрэг дүрэмОлон улсын стандартЗасгийн газар хоорондын баримт бичгүүдҮндэсний баримт бичгүүд
Боловсрол
Допингийн хор холбогдолШууд сурталчилгааны хөтөлбөрPlay true тоглоомХориглосон жагсаалтЭмчилгээний зорилгоор чөлөөлөхЛаборатори
Байгууллага
Дэлхийн Допингийн Эсрэг АгентлагЭрүүл мэнд,спортын яамМонголын Үндэсний Олимпийн ХорооҮндэсний Допингийн эсрэг байгууллагаСпортын холбоодМонголын Паралимпийн Хороо
ADAMS
Шинжилгээний бүртгэлийн санБайршлын тухай мэдээлэлADAMS ашиглахADAMS гар утасны апп
Татаж авахХолбоо барих  
Засгийн газар хоорндын баримт бичгүүд

Спорт дахь допингийн эсрэг тэмцэлд улс орнуудын засгийн газрууд ч онцгой ач холбогдол өгч байна. Дани улсын Копехаген хотноо 2003 онд хуралдсан допингийн эсрэг засгийн газар хоорондын хуралдаанаар спорт дахь допингийн эсрэг Копенхагены тунхаглал хэмээх бичиг баримтыг баталсан билээ.

Нэгдсэн Үндэстний Байгууллага ч спорт дахь допингийн эсрэг үйл ажиллагаанд анхаарал тавьж, түүний төрөлжсөн байгууллага болон Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны байгууллага ЮНЕСКО 2005 онд Парис хотод хуралдсан чуулганаараа спорт дахь допингийн эсрэг ЮНЕСКО конвенцийг баталжээ.

Түүнчлэн ЮНЕСКО спорт дахь допингийн эсрэг санг байгуулсан бөгөөд уг сан нь конвенцид нэгдсэн улс орнуудад допингийн эсрэг үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилготой.

Дээр дурдсан баримт бичгүүдэд нэгдэн орсон засгийн газрууд дэлхийн допингийн эсрэг дүрмийг хүндэтгэн дагах, дэлхийн допингийн эсрэг агентлаг болон улс орондоо зохион байгуулагдаж буй допингийн эсрэг үйл ажиллагаанд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэрэг нийтлэг үүрэг хүлээсэн байдаг.

Монгол улсын засгийн газар 2005 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн тогтоолоороо Копенхагены тунхаглалд нэгдсэн бол Монгол улсын их хурал 2007 оны 8 дугаар сарын 16-нд спорт дахь допингийн эсрэг ЮНЕСКО конвенцийг соёрхон батлах тухай хууль баталснаар уг конвенцид нэгдэн орсон дэлхийн 75 дахь улс болсон билээ.


Спорт дахь допингийн эсрэг КОПЕНХАГЕНЫ ТУНХАГЛАЛ, ЮНЕСКО КОНВЕНЦ, МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ, ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ-ыг бүрэн эхээр нь ТАТАЖ АВАХ цэснээс авч болно.  


Copyright ©2014 Спорт дахь допингийн эсрэг ЮНЕСКО сангийн санхүүжилтээр
хэрэгжүүлсэн төслийн хүрээнд бүтээв.
Вэб:
www.antidoping.mn
И-мэйл:
info@antidoping.mn, nado@antidoping.mn