Нүүр хуудасДопингийн эсрэг
МэндчилгээТүүхДопингийн дуулиант хэргүүдЮНЕСКО төсөл 1Монгол хар жагсаалтЮНЕСКО төсөл 2
Допингийн хяналт
Дэлхийн допингийн эсрэг хөтөлбөрМонголын допингийн эсрэг хөтөлбөрДопингийн хяналтын процессДопингийн эсрэг дүрмийн зөрчилҮр дүнгийн удирдлага
Mэдээ
МэдээМедиа галлерей
Баримт бичиг
Дэлхийн допингийн эсрэг дүрэмОлон улсын стандартЗасгийн газар хоорондын баримт бичгүүдҮндэсний баримт бичгүүд
Боловсрол
Допингийн хор холбогдолШууд сурталчилгааны хөтөлбөрPlay true тоглоомХориглосон жагсаалтЭмчилгээний зорилгоор чөлөөлөхЛаборатори
Байгууллага
Дэлхийн Допингийн Эсрэг АгентлагЭрүүл мэнд,спортын яамМонголын Үндэсний Олимпийн ХорооҮндэсний Допингийн эсрэг байгууллагаСпортын холбоодМонголын Паралимпийн Хороо
ADAMS
Шинжилгээний бүртгэлийн санБайршлын тухай мэдээлэлADAMS ашиглахADAMS гар утасны апп
Татаж авахХолбоо барих  
Үндэсний баримт бичгүүд

Спорт дахь допингийн эсрэг засгийн газрын 2 том баримт бичигт нэгдэн орсон Монгол улсын засгийн газар 2003 оны 6 дугаар сарын 19-ны өдөр Үндэсний их баяр наадмын тухай хуулийг баталсан бөгөөд энэ хуулийн допингийн шинжилгээтэй холбоотой заалтанд 2007 оны 7 дугаар сарын 6-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан. Түүнчлэн үндэсний их баяр наадамд оролцогч бөх, харваачдаас допингийн шинжилгээ авах тухай журмыг энэ хуулийн хавсралт болгон баталжээ. Үндэсний их баяр наадамд допингийн шинжилгээ авах ажлыг энэ хуулинд заасны дагуу зохион байгуулж байгаа бөгөөд төсвийг төрөөс хариуцдаг. Уг хуулийн хавсралт журманд зааснаар шинжилгээ авах үүргийг МҮОХ хүлээж, шийтгэл оноох тухай эцсийн шийдвэрийг Баяр наадмын комисс гаргадаг.

Үндэсний их баяр наадмын тухай хуулиас

...10.2. Энэ хуулийн 7.1, 7.2-т заасан барилдааны шөвгийн 16-д үлдсэн бөх, 9.2-т заасан үндэсний сур харвааны эхний 3 байр эзэлсэн харваачийг сэргээшийн шинжилгээнд заавал оруулна.

...12.4.5.бөх, харваачийг энэ хуулийн 10.2-т заасан сэргээшийн шинжилгээнд оруулах ажлыг зохион байгуулах;

...14.1. Энэ хуульд заасан үүргийг зөрчсөн бөх, уяач, харваачид дараахь шийтгэлийн аль нэгийг ногдуулна:
    14.1.3. баяр наадамд оролцох эрхийг 2 жил хүртэл хугацаагаар хасах.
...14.3. Энэ хуулийн 10.2-т заасан шинжилгээгээр бөх, харваач сэргээш хэрэглэсэн нь тогтоогдвол тухайн баяр наадамд олгосон цол, байрыг хасна.

Монгол улсад зохиогдож байгаа олон улсын тэмцээнд болон тэмцээний бус үед допингийн шинжилгээ авахад допингийн эсрэг байгууллага, түүний стандартын дагуу зохион байгуулдаг.

Copyright ©2014 Спорт дахь допингийн эсрэг ЮНЕСКО сангийн санхүүжилтээр
хэрэгжүүлсэн төслийн хүрээнд бүтээв.
Вэб:
www.antidoping.mn
И-мэйл:
info@antidoping.mn, nado@antidoping.mn