Нүүр хуудасДопингийн эсрэг
МэндчилгээТүүхДопингийн дуулиант хэргүүдЮНЕСКО төсөл 1Монгол хар жагсаалтЮНЕСКО төсөл 2
Допингийн хяналт
Дэлхийн допингийн эсрэг хөтөлбөрМонголын допингийн эсрэг хөтөлбөрДопингийн хяналтын процессДопингийн эсрэг дүрмийн зөрчилҮр дүнгийн удирдлага
Mэдээ
МэдээМедиа галлерей
Баримт бичиг
Дэлхийн допингийн эсрэг дүрэмОлон улсын стандартЗасгийн газар хоорондын баримт бичгүүдҮндэсний баримт бичгүүд
Боловсрол
Допингийн хор холбогдолШууд сурталчилгааны хөтөлбөрPlay true тоглоомХориглосон жагсаалтЭмчилгээний зорилгоор чөлөөлөхЛаборатори
Байгууллага
Дэлхийн Допингийн Эсрэг АгентлагЭрүүл мэнд,спортын яамМонголын Үндэсний Олимпийн ХорооҮндэсний Допингийн эсрэг байгууллагаСпортын холбоодМонголын Паралимпийн Хороо
ADAMS
Шинжилгээний бүртгэлийн санБайршлын тухай мэдээлэлADAMS ашиглахADAMS гар утасны апп
Татаж авахХолбоо барих  
Хориглосон жагсаалт

 Хориглосон жагсаалтыг Дэлхийн Допингийн Эсрэг байгууллагын мэргэжлийн шинжээчдийн бүрэлдэхүүн жил болгон хянан хэлэлцэж шинэчлэн баталдаг. Уг жагсаалт нь дараа жилийнхээ 1 дүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 31 хүртэл 1 жилийн хугацаанд үйлчилдэг.

Хориглосон жагсаалтыг тухайн ангилалд хамаарах үйлчлэлийг биемахбодид үзүүлдэг эмийн найрлагад ордог химийн бодисуудын нэршлээр баталдаг. Тухайн улсын эмийн үйлдвэрээс хамаарч хориглосон бодис агуулсан эм, бүтээгдэхүүнийг төрөл бүрийн нэрээр худалдаанд гаргадаг. Иймд худалдан авч байгаа эмийн найрлагад орж буй хориотой бодис байгаа эсэхийг тулгаж шалгахдаа хориглосон жагсаалтыг ашиглана.

Хориглосон жагсаалт нь тамирчдын бүх цаг үеийн туршид хэрэглэхийг хориглосон, зөвхөн тэмцээний үед хэрэглэхийг хориглосон, тухайн спортоос хамааруулан хэрэглэхийг хориглосон бодис, ба аргууд гэсэн 3 үндсэн бүлгээс бүтнэ.

Бүх цаг үеийн хэрэглэхийг хориглосон бодис ба аргууд гэдэг нь тамирчин тэмцээний үед ч, тэмцээнгүй буюу бэлтгэл, амралтынхаа үед ч хэрэглэхийг хориглосон бодис, аргуудыг хэлдэг.

Хориглосон арга гэдэгт цусыг хүчилтөгрөгчөөр баяжуулах, хүчилтөрөгчийн зөөвөрлөлтийг нэмэгдүүлэх зэрэг цус, цусны бүрэлдэхүүн хэсэгтэй холбоотой лабораторийн аргууд болон хими, физикийн шинж чанартай аргууд, генийн допингийг хамруулдаг.

Зөвхөн тэмцээний үед хэрэглэхийг хориглосон бодисуудад бэлтгэл амралтынхаа үед хэрэглэж болох ч тэмцээний үед хэрэглэхийг хориглосон бүлэг бодисууд багтдаг.

Тухайлсан спортод хориглох бодисуудад өндөр анхаарал болгоомж, тайван байдал шаардлагатай спортод бүх цаг үеийн турш болон зөвхөн тэмцээний үед хэрэглэхийг хориглосон бодисууд дээр нэмж тусгайлан хориглодог спирт, зүрхний хэм удаашруулах үйлчилгээтэй бодис багтдаг. 

I. БҮХ ЦАГ ҮЕИЙН ТУРШ ХЭРЭГЛЭХИЙГ ХОРИГЛОСОН БОДИС

S0  БАТЛАГДААГҮЙ БОДИС

S1  АНАБОЛИК СТЕРОИД

S2  ПЕПТИД, ӨСӨЛТИЙН ГОРМОН

S3  БЕТА 2 АГОНИСТ

S4 ГОРМОН, БОДИСЫН СОЛИЛЦОО ИДЭВХИЖҮҮЛЭГЧ

S5 ШЭЭС ХӨӨХ БОДИСУУД


ХОРИГЛОСОН АРГА /ҮҮНИЙГ БҮХ ЦАГ ҮЕИЙН ТУРШ ХОРИГЛОНО./

М1 ЦУС, ЦУСНЫ БҮРЭЛДЭХҮҮН ХЭСЭГТЭЙ ХОЛБООТОЙ АРГА

M2 ХИМИЙН БОЛОН ФИЗИОЛОГИЙН АЖИЛБАРУУД 

M3 ГЕНИЙН ДОПИНГ


II. ЗӨВХӨН ТЭМЦЭЭНИЙ ТУРШ ХЭРЭГЛЭХИЙГ ХОРИГЛОСОН БОДИС

S6 СТИМУЛЯНТУУД

S7 НАРКОТИКУУД

S8 КАННАБИНОИДУУД

S9 ГЛЮКОКОРТИКОИДУУД


III. ТУХАЙЛСАН СПОРТОД ТУСГАЙЛАН ХОРИГЛОСОН БОДИС 

P1 АРХИ

P2 БЕТА ХОРИГУУД

Хориглосон жагсаалтыг  бүрэн эхээр нь НҮҮР ХУУДАС-наас Монгол хэлээр, ТАТАЖ АВАХ цэснээс Монгол, Англи хэлээр авч болно.  


Copyright ©2014 Спорт дахь допингийн эсрэг ЮНЕСКО сангийн санхүүжилтээр
хэрэгжүүлсэн төслийн хүрээнд бүтээв.
Вэб:
www.antidoping.mn
И-мэйл:
info@antidoping.mn, nado@antidoping.mn