Нүүр хуудасДопингийн эсрэг
МэндчилгээТүүхДопингийн дуулиант хэргүүдЮНЕСКО төсөл 1Монгол хар жагсаалтЮНЕСКО төсөл 2
Допингийн хяналт
Дэлхийн допингийн эсрэг хөтөлбөрМонголын допингийн эсрэг хөтөлбөрДопингийн хяналтын процессДопингийн эсрэг дүрмийн зөрчилҮр дүнгийн удирдлага
Mэдээ
МэдээМедиа галлерей
Баримт бичиг
Дэлхийн допингийн эсрэг дүрэмОлон улсын стандартЗасгийн газар хоорондын баримт бичгүүдҮндэсний баримт бичгүүд
Боловсрол
Допингийн хор холбогдолШууд сурталчилгааны хөтөлбөрPlay true тоглоомХориглосон жагсаалтЭмчилгээний зорилгоор чөлөөлөхЛаборатори
Байгууллага
Дэлхийн Допингийн Эсрэг АгентлагЭрүүл мэнд,спортын яамМонголын Үндэсний Олимпийн ХорооҮндэсний Допингийн эсрэг байгууллагаСпортын холбоодМонголын Паралимпийн Хороо
ADAMS
Шинжилгээний бүртгэлийн санБайршлын тухай мэдээлэлADAMS ашиглахADAMS гар утасны апп
Татаж авахХолбоо барих  
Лаборатори

Магадлан итгэмжлэгдсэн лабораториуд

Магадлан итгэмжлэх процесс

БНСУ-ын шинжлэх ухаан технологийн институтын допингийн хяналтын лаборатори

Магадлан итгэмжлэгдсэн лабораториуд

Лабораторийн олон улсын стандартын үндсэн зорилго нь лабораториос хүчин төгөлдөр шинжилгээний хариу болон нотлох ач холбогдол бүхий мэдээлэл үйлдэх, Допингийн хяналтын бүх магадлан итгэмжлэгдсэн Лабораторийн шинжилгээний хариу болон тайлан нь нэгдмэл бөгөөд харилцан уялдаатай байх явдлыг хангахад оршино.

Допингийн хяналтын үйл ажиллагаанд оролцох хүсэлтэй лаборатори олон улсын лабораторийн стандартын дагуу ДДЭА-аас магадлан итгэмжлэл авч хүний шээс, цус зэрэг биологийн дээжийг допингийн хяналтын зорилгоор шинжлэх эрхтэй болно.

Одоогийн байдлаар дэлхийн 30 улсын 32 лаборатори энэ шаардлагыг хангаж, магадлан итгэмжлэл аваад байна.







АЗИ ТИВ (6)

  • КАЗАХСТАН
  • БНСУ
  • ТАЙЛАНД
  • БНХАУ
  • ЭНЭТХЭГ
  • ЯПОН

АМЕРИК (6)

  • АНУ,  ЛОС АНЖЕЛОС
  • АНУ, СОЛТ ЛЕЙК
  • КАНАД
  • КОЛУМБ
  • КУБА
  • МЕКСИК

АФРИК  (1)

  • ӨМНӨД АФРИКИЙН БҮГД НАЙРАМДАХ УЛС

ЕВРОП (18)

  • АВСТРИ
  • БЕЛЬГИ
  • ГЕРМАН, КЁЛЬН
  • ГЕРМАН, ДРЕЗДЕН
  • ГРЕК
  • ИСПАНИ, БАРСЕЛОНА
  • ИСПАНИ, МАДРИД
  • ИТАЛИ
  • ИХ БРИТАНИ
  • НОРВЕГИ
  • ОХУ
  • ПОРТУГАЛ
  • ПОЛЬШ
  • РУМЫН
  • ФИНЛАНД
  • ФРАНЦ
  • ШВЕД
  • ШВЕЙЦАРЬ

ДАЛАЙН ОРНУУД (1)

  • АВСТРАЛИ

Магадлан итгэмжлэх процесс

Дэлхийн Допингийн эсрэг агентлагийн магадлан итгэмжлэх процесс дараахи 2 стандартад үндэслэгдэнэ.

  • ISO/IEC 17025
  • Олон улсын лабораторийн стандарт

Дэлхийн Допингийн Эсрэг Агентлаг дээрхи 2 стандартад нийцүүлэх зорилгоор лабораторийн үнэлгээний ажлыг хөнгөвчлөхийн тулд олон улсын лабораторийн корпораци /ILAC/ зэрэг олон улсын болон үндэсний магадлан итгэмжлэлийн байгууллагатай нягт хамтран ажиллаж байна.

Дэлхийн допингийн эсрэг тэмцлийн үр нөлөө нь Дэлхийн допингийн эсрэг агентлагаас тодорхойлсон Хориотой бодис аргын жагсаалтанд буй хориотой бодисуудыг чанар , тооны хувьд найдвартай тодорхойлох лабораторийн чадавхиас хамаардаг.

Дэлхийн Допингийн Эсрэг Агентлаг ур чадварын шалгалтын байнгын хөтөлбөрөөр дамжуулан магадлан итгэмжлэгдсэн лабораторийн гүйцэтгэлийг хянаж байдаг. Дэлхийн Допингийн Эсрэг Агентлагаас магадлан итгэмжлэгдсэн бүх лаборатори ур чадварын шалгалтанд орох үүрэгтэй.

Дэлхийн Допингийн Эсрэг Агентлагийн ур чадварын шалгалтын хөтөлбөр нь лабораторийн гүйцэтгэлийн үнэлгээгээр дамжуулан тэдний чадварт үнэлгээ өгөх ба магадлан итгэмжлэгдсэн лабораториудын шинжилгээний хариуны уялдааг сайжруулах зорилгоор шинжилгээний хариунд харьцуулалт хийх боломж олгох, түүнчлэн эрдэм шинжилгээ боловсролын ажлын талаар боломж олгоход чиглэгддэг. Ур чадварын шалгалтын процессын талаар дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл Лабораторийн олон улсын стандартын 4.0 бүлэг болон А хавсралтаас уншина уу.

БНСУ-ын шинжлэх ухаан технологийн институтын допингийн хяналтын лаборатори

БНСУ-ын шинжлэх ухаан, технологийн институтын допингийн хяналтын төв нь 1986 оны Азийн наадам болон 1988 оны олимпийн наадамд допингийн шинжилгээ хийх зорилгоор 1984 онд байгуулагдсан. Олон Улсын Олимпийн Хорооны албан ёсны магадлан итгэмжлэл бүхий лабораторийн хувьд үүргээ амжилттай гүйцэтгэжээ. Дэлхийн допингийн эсрэг агентлаг 1999 онд байгуулагдсанаас хойш түүний магадлан итгэмжлэгдсэн лабораторийн хувьд спорт дахь допингоос урьдчилан сэргийлэх, хориотой жагсаалтанд шинээр орсон бодисуудыг шилрүүлэх шинжилгээний шинэ арга нэвтрүүлэх зэргээр амжилттай ажиллаж байна. Стероид, стимулянт, пептид гормон, цус цэвэршүүлэх, генийн допинг зэрэг олон төрлүүд шинжилгээний арганд илрэхгүй байх тохиодлууд олон болж байна. Иймд допингийн хяналтын төв шинжилгээний арга шинэчлэн сайжруулж олон янзын болон урьдчилан таамаглаагүй нөхцөлд илрүүлэх чадвараа сайжруулсаар байна.

Монголын Үндэсний Олимпийн Хороо 1999 онд тус лабораторитой хамтран ажиллах гэрээг анхлан байгуулснаас хойш Монгол улсад зохиогдож байгаа олон улсын болон дотоодын тэмцээн, тэмцээний бус үед авсан допингийн хяналтын дээжийг тогтмол шинжлүүлж байгаа билээ.

Copyright ©2014 Спорт дахь допингийн эсрэг ЮНЕСКО сангийн санхүүжилтээр
хэрэгжүүлсэн төслийн хүрээнд бүтээв.
Вэб:
www.antidoping.mn
И-мэйл:
info@antidoping.mn, nado@antidoping.mn