Нүүр хуудасДопингийн эсрэг
МэндчилгээТүүхДопингийн дуулиант хэргүүдЮНЕСКО төсөл 1Монгол хар жагсаалтЮНЕСКО төсөл 2
Допингийн хяналт
Дэлхийн допингийн эсрэг хөтөлбөрМонголын допингийн эсрэг хөтөлбөрДопингийн хяналтын процессДопингийн эсрэг дүрмийн зөрчилҮр дүнгийн удирдлага
Mэдээ
МэдээМедиа галлерей
Баримт бичиг
Дэлхийн допингийн эсрэг дүрэмОлон улсын стандартЗасгийн газар хоорондын баримт бичгүүдҮндэсний баримт бичгүүд
Боловсрол
Допингийн хор холбогдолШууд сурталчилгааны хөтөлбөрPlay true тоглоомХориглосон жагсаалтЭмчилгээний зорилгоор чөлөөлөхЛаборатори
Байгууллага
Дэлхийн Допингийн Эсрэг АгентлагЭрүүл мэнд,спортын яамМонголын Үндэсний Олимпийн ХорооҮндэсний Допингийн эсрэг байгууллагаСпортын холбоодМонголын Паралимпийн Хороо
ADAMS
Шинжилгээний бүртгэлийн санБайршлын тухай мэдээлэлADAMS ашиглахADAMS гар утасны апп
Татаж авахХолбоо барих  
Дэлхийн Допингийн Эсрэг Агентлаг

Дэлхийн Допингийн эсрэг агентлаг 1999 онд Швейцарь улсын хуулийн дагуу тус улсын Лозанна хотод байгуулагджээ. Уг агентлагийг олимпийн хөдөлгөөн ба засгийн газрын 50 хувийн тэнцүү оролцоотойгоор байгуулсан бөгөөд хараат бус үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллага юм.

Дэлхийн допингийн эсрэг байгуулагын үндсэн зорилго нь спорт дахь допингтой тэмцэх зорилгоор допингийн эсрэг хөтөлбөр хэрэгжүүлэх, түүнд хяналт тавих, дэлхийн допингийн эсрэг дүрэм, түүний стандартуудыг хэрэгжүүлэхэд улс орнуудын допингийн эсрэг байгууллага, үндэсний олимпийн хороод, засгийн газруудад, мэдээлэл, арга зүй, техникийн тусламж үзүүлэх, хэрэгжилтэнд хяналт тавихад оршино. Энэ зорилгын хүрээнд тус агентлаг допингийн эсрэг хөтөлбөрт суурилсан боловсрол, сургалт, сурталчилгааны чиглэлээр олон гарын авлага, материал баримт, бичгүүдийг боловсруулан спортын холбоод, допингийн эсрэг байгууллагууд, тэднээр дамжуулан тамирчин, дасгалжуулагч, спортын их гэр бүлийн нийт гишүүдэд түгээж байна.

Олон улсын Олимпийн Хороо, Олон улсын Паралимпийн хороо, Олон улсын спортын холбоод, Спортын томоохон наадмын зохион байгуулах хороо, үндэсний олимпийн хороод, үндэсний допингийн эсрэг байгууллагууд Дэлхийн Допингийн эсрэг агентлагтай  хамтран ажилладаг.
Дэлхийн Допингийн эсрэг агентлаг нь Латин Америк, Африк, Ази номхон далайн, Европын гэсэн үндсэн 4 бүсийн салбартай бөгөөд Монгол улсын харъялагддаг Ази, номхон далайн бүс нь Япон улсын Токио хотод байрладаг. Түүнчлэн Дэлхийн Допингийн эсрэг агентлаг 2004 оноос дэлхий дахинд допингийн хяналтын хөтөлбөрийг эрчимжүүлэх, улс орнуудын допингийн эсрэг үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор допингийн Бүс нутгийн Допингийн эсрэг Байгууллага буюу Regional Anti Doping Organization /RADO/ байгуулах төсөл хэрэгжүүлж байна.

Өнөөдрийн байдлаар дэлхийн янз бүрийн бүс нутагт 15 RADO байгуулагдаад байгаа бөгөөд үүнд 122 орон хамрагдаад байна. Монгол улс Төв Азийн Бүсийн Допингийн Эсрэг Байгууллага Regional Anti Doping Organization of Central Asia/RADOCA/д харъяалагддаг ба үүнд Афганистан, Иран, Казахстан, Киргизстан,Монгол, Пакистан, Тажикстан, Туркменистан,Узбекистан улсууд багтдаг бөгөөд төв нь Казахстанд байрладаг.

Дэлхийн Допингийн Эсрэг Агентлагийн ерөнхийлөгчийг 4 жилийн хугацаагаар Дэлхийн Допингийн эсрэг бага хурлаас олимпийн хөдөлгөөн ба засгийн газрын төлөөллөөс ээлжлэн сонгодог.  

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД-ээс авна уу.

Copyright ©2014 Спорт дахь допингийн эсрэг ЮНЕСКО сангийн санхүүжилтээр
хэрэгжүүлсэн төслийн хүрээнд бүтээв.
Вэб:
www.antidoping.mn
И-мэйл:
info@antidoping.mn, nado@antidoping.mn