Нүүр хуудасДопингийн эсрэг
МэндчилгээТүүхДопингийн дуулиант хэргүүдЮНЕСКО төсөл 1Монгол хар жагсаалтЮНЕСКО төсөл 2
Допингийн хяналт
Дэлхийн допингийн эсрэг хөтөлбөрМонголын допингийн эсрэг хөтөлбөрДопингийн хяналтын процессДопингийн эсрэг дүрмийн зөрчилҮр дүнгийн удирдлага
Mэдээ
МэдээМедиа галлерей
Баримт бичиг
Дэлхийн допингийн эсрэг дүрэмОлон улсын стандартЗасгийн газар хоорондын баримт бичгүүдҮндэсний баримт бичгүүд
Боловсрол
Допингийн хор холбогдолШууд сурталчилгааны хөтөлбөрPlay true тоглоомХориглосон жагсаалтЭмчилгээний зорилгоор чөлөөлөхЛаборатори
Байгууллага
Дэлхийн Допингийн Эсрэг АгентлагЭрүүл мэнд,спортын яамМонголын Үндэсний Олимпийн ХорооҮндэсний Допингийн эсрэг байгууллагаСпортын холбоодМонголын Паралимпийн Хороо
ADAMS
Шинжилгээний бүртгэлийн санБайршлын тухай мэдээлэлADAMS ашиглахADAMS гар утасны апп
Татаж авахХолбоо барих  
Эрүүл мэнд,спортын яам



ЭРХЭМ ЗОРИЛГО:

Шударга өрсөлдөөн сонголтонд суурилсан аюулгүй, чанартай эрүүл мэндийн оношилгоо,эмчилгээ, үйлчилгээ авах боломжийг иргэн бүрт олгох олон улсын стандартад нийцсэн нөхцлийг бүрдүүлэх явдал мөн.


ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР:


Нэг.Нийтлэг үндэслэл:

1.1. Оршил

Эрүүл мэнд, спортын яам (цаашид “яам” гэх)-ны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр (цаашид “хөтөлбөр” гэх)-т Эрүүл мэнд, спортын сайд (цаашид “сайд” гэх)-ын болон Засгийн газрын танхимын шийдвэрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн эрх зүйн шинэчлэл, стратеги болон бодлого боловсруулж төлөвлөх, төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагаар хангах, бодлогын хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах, зохицуулах, салбарын мэдээллийг хариуцаж, хэрэглэгчийг мэдээллээр хангах, бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үр дүнг үнэлэх, дотоодын хяналт шалгалт, аудит хийх асуудлыг хамарсан үйл ажиллагааны болон бүтцийн загварыг тодорхойлоход оршино.

 

1.2. Үндэслэл

Хөтөлбөрийг Засгийн газрын тухай хууль, Яамны эрх зүйн байдлын тухай хууль, Улсын Их Хурлын 1996 оны 38 дугаар тогтоолоор зөвшөөрсөн “Монгол Улсын төрөөс Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл, бүтцийн ерөнхий тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлийн талаар баримтлах бодлого”, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг батлах тухай” Засгийн газрын 2014 оны 382 дугаар тогтоолоор баталсан Эрүүл мэнд, спортын яамны зохион байгуулалтын бүтцийг тус тус үндэслэн боловсруулав.

 

1.3. Хууль тогтоомжийн орчин

Хөтөлбөрийг дор дурдсан хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлнэ:

  • Монгол Улсын Үндсэн хууль;
  • Засгийн газрын тухай хууль;
  • Яамны эрх зүйн байдлын тухай хууль;
  • Төсвийн тухай хууль;
  • Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль;
  • Эрүүл мэндийн тухай багц хуулиуд;
  • Биеийн тамир, спортын тухай хууль;
  • Үндэсний их баяр наадмын тухай хууль;
  • Бусад хууль тогтоомж.
Дэлгэрэнгүй уншихыг хүсвэл ЭНД дарна уу
Copyright ©2014 Спорт дахь допингийн эсрэг ЮНЕСКО сангийн санхүүжилтээр
хэрэгжүүлсэн төслийн хүрээнд бүтээв.
Вэб:
www.antidoping.mn
И-мэйл:
info@antidoping.mn, nado@antidoping.mn