Нүүр хуудасДопингийн эсрэг
МэндчилгээТүүхДопингийн дуулиант хэргүүдЮНЕСКО төсөл 1Монгол хар жагсаалтЮНЕСКО төсөл 2
Допингийн хяналт
Дэлхийн допингийн эсрэг хөтөлбөрМонголын допингийн эсрэг хөтөлбөрДопингийн хяналтын процессДопингийн эсрэг дүрмийн зөрчилҮр дүнгийн удирдлага
Mэдээ
МэдээМедиа галлерей
Баримт бичиг
Дэлхийн допингийн эсрэг дүрэмОлон улсын стандартЗасгийн газар хоорондын баримт бичгүүдҮндэсний баримт бичгүүд
Боловсрол
Допингийн хор холбогдолШууд сурталчилгааны хөтөлбөрPlay true тоглоомХориглосон жагсаалтЭмчилгээний зорилгоор чөлөөлөхЛаборатори
Байгууллага
Дэлхийн Допингийн Эсрэг АгентлагЭрүүл мэнд,спортын яамМонголын Үндэсний Олимпийн ХорооҮндэсний Допингийн эсрэг байгууллагаСпортын холбоодМонголын Паралимпийн Хороо
ADAMS
Шинжилгээний бүртгэлийн санБайршлын тухай мэдээлэлADAMS ашиглахADAMS гар утасны апп
Татаж авахХолбоо барих  
Байршлын тухай мэдээлэл

Байршлын тухай мэдээлэл буюу Whereabouts information нь тамирчдын тэмцээний бус үеийн байршил, үйл ажиллагааны хуваарийг багтаадаг. Энэ мэдээлэл нь дор дурдсан үндсэн зорилготой.

-Тамирчны байршлыг тодорхойлсноор шалтгаангүйгээр шинжилгээнээс зайлсхийх эрсдлээс сэргийлэх

- Хориотой бодис хэрэглэхээс урьдчилан сэргийлэх

- Хориотой бодис илрүүлэх арга зам

- Цэвэр, шударга тамирчны эрхийг хамгаалах

Байршилтай холбоотой мэдээллээ өгөхгүй байх /filling Failure/, шинжилгээг алдах /Missed test/ гэсэн 2 үндсэн ойлголт бий. Мэдээллээ өгөхгүй байх гэдэг нь тогтоосон хугацаанд шаардсан мэдээллийг эрх бүхий этгээдэд илгээгээгүйгээс үүсдэг алдаа бол шинжилгээ алдах нь гэнэтийн шинжилгээ авахаар ирэх үед тамирчин байршлын тухайн мэдээлэлдээ заасан газраа байхгүй байснаас шинжилгээ өгөлгүй өнгөрөхийг хэлдэг. Эл 2 зөрчлийг допингийн эсрэг дүрмийн шинжилгээний бус зөрчил буюу допинг хэрэглэсэн гэж тооцдог. Зөрчлийг дэлхийн допингийн эсрэг дүрэмд доорхи байдлаар тодорхойлсон.

... 2.4 Шинжилгээ авах олон улсын стандартад заасны дагуу шинжилгээнд хамрагдаагүй буюу өөрийн оршин байгаа газрынхаа талаархи шаардлагатай мэдээлэл өгөхөөс зайлсхийх зэргээр тэмцээнээс гадуур шинжилгээнд хамрагдахгүй байхыг журам зөрчсөн гэж үзнэ.

Шинжилгээнд хамрагдаагүй байх эсвэл байршлын тухай мэдээллээ өгөхгүй байх заалтыг Допингийн эсрэг байгууллагын тооцсон 12 сарын хугацаанд 3 удаа зөрчвөл тамирчныг допингийн эсрэг дүрэм зөрчсөн гэж үзнэ.

Тамирчин байршлын тухай мэдээллийг шинжилгээ авах олон улсын стандартын шаардлагын дагуу улирал бүр өгөх ба дараахи мэдээллүүдийг багтаана.

  • Тухайн улиралд оршин суух хаяг /өдөр, өдрөөр/
  • Тухайн улиралд хүлээн авах шуудангийн хаяг
  • Тухайн улиралд оролцох гадаад, дотоодын тэмцээнийн нэр, хаяг/ тэмцээн бүрээр/
  • Тухайн улиралд бэлтгэл хийх газрын нэр хаяг, /өдөр өдрөөр/
  • Гадаад дотоодод аялах хуваарь,/нислэг, төмөр зам, усан тээвэр: өдөр өдрөөр/
  • Шинжилгээ өгөх боломжтой 60 минутын хугацаа /Тамирчин өдөр бүрийн 06:00-23:00-ийн хооронд дурын 60 минутын хугацааг сонгож болно. /

Хэрэв тамирчин өөрийн сонгосон 60 минутын хугацаанд байршлын тухай мэдээлэлд бичсэн газраа байгаагүй улмаас шинжилгээ өгч чадаагүй бол түүнийг дүрмийн 2.3 /Шинжилгээнээс хүндэтгэх шалтгаангүйгээр зайлсхийсэн/, 2.5/Допингийн хяналтын ажиллагаанд саад учруулсан/ заалтуудыг зөрчсөнд тооцож, шийтгэл оноох үндэслэл болж болзошгүй. Иймд тамирчин бүр уг 60 минутын хугацааг товлохдоо нэн анхааралтай байвал зохино.

Дэлхийн Допингийн Эсрэг агентлаг тамирчдын байршлын тухай мэдээллийг авах үйл явцыг хялбаршуулах зорилгоор ADAMS буюу Допингийн эсрэг удирдлагын системийг ашиглаж байна.

Тамирчдын байршлын мэдээллийн талаар дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл Шинжилгээ авах олон улсын стандартын 11.3 бүлгийг уншина уу.

Copyright ©2014 Спорт дахь допингийн эсрэг ЮНЕСКО сангийн санхүүжилтээр
хэрэгжүүлсэн төслийн хүрээнд бүтээв.
Вэб:
www.antidoping.mn
И-мэйл:
info@antidoping.mn, nado@antidoping.mn