Нүүр хуудасДопингийн эсрэг
МэндчилгээТүүхДопингийн дуулиант хэргүүдЮНЕСКО төсөл 1Монгол хар жагсаалтЮНЕСКО төсөл 2
Допингийн хяналт
Дэлхийн допингийн эсрэг хөтөлбөрМонголын допингийн эсрэг хөтөлбөрДопингийн хяналтын процессДопингийн эсрэг дүрмийн зөрчилҮр дүнгийн удирдлага
Mэдээ
МэдээМедиа галлерей
Баримт бичиг
Дэлхийн допингийн эсрэг дүрэмОлон улсын стандартЗасгийн газар хоорондын баримт бичгүүдҮндэсний баримт бичгүүд
Боловсрол
Допингийн хор холбогдолШууд сурталчилгааны хөтөлбөрPlay true тоглоомХориглосон жагсаалтЭмчилгээний зорилгоор чөлөөлөхЛаборатори
Байгууллага
Дэлхийн Допингийн Эсрэг АгентлагЭрүүл мэнд,спортын яамМонголын Үндэсний Олимпийн ХорооҮндэсний Допингийн эсрэг байгууллагаСпортын холбоодМонголын Паралимпийн Хороо
ADAMS
Шинжилгээний бүртгэлийн санБайршлын тухай мэдээлэлADAMS ашиглахADAMS гар утасны апп
Татаж авахХолбоо барих  
ADAMS ашиглах

Дэлхийн Допингийн эсрэг байгууллага улс орнууд болон допингийн эсрэг байгууллагуудын дэлхийн допингийн эсрэг дүрмийг хэрэгжүүлэхэд бодлого, үйл ажиллагааг уялдуулах зорилгоор Допингийн эсрэг захиргаа, удирдлагын систем буюу Anti Doping Administration & Management system /ADAMS/-ийг бүтээжээ. Вэб-д суурилсан Энэхүү систем нь холбогдох байгууллагууд болон уг системд холбогдсон тамирчдын өдөр дутмын үйл ажиллагааг хянах бөгөөд энгийн ажиллагаатай, өндөр түвшний нууцлал, аюулгүй байдлын шаардлагыг хангасан. ADAMS нь одоогийн байдлаар англи, франц, испани, герман,орос, хятад, солонгос, итали, дач, араб хэлээр орчуулагдаад байна. ADAMS-т лабораторийн шинжилгээний хариу, эмчилгээний зорилгоор чөлөөлөх зөвшөөрөл, допингийн эсрэг дүрмийн зөрчлийн талаархи бүх мэдээлэл хадгалагддаг тул онлайн мэдээллийн төв гэж үзэж болно. Энэ нь холбогдох байгууллагуудыг мэдээлэл соилцох үйл явцыг хялбаршуулах,допингийн эсрэг үйл ажиллагааны үр нөлөө, ил тод байдлыг идэвхижүүлдэг.

ADAMS допингийн эсрэг үйл ажиллагааны гол цөм болсон тамирчны байршлын тухай мэдээлэл, эмчилгээний зорилгоор чөлөөлөх удирдлага, Шинжилгээний төлөвлөгөө ба үр дүнгийн удирдлага,лабораторийн хариуны хэсэг гэсэн 4 төрлийн мэдээллийг агуулдаг. ADAMS-ийн анхны хувилбар 2005 бүтээгдсэн бөгөөд спорт, олимпийн хөдөлгөөн, допингийн эсрэг нийт 221 байгууллага уг системийг хэрэглэж байна.

Монгол тамирчдын амжилт өсөхийн хирээр олон улсын спортын холбооны шинжилгээний бүртгэлийн санд орох тамирчдын тоо олширч байгаа бөгөөд эдгээр тамирчид байршлын тухай мэдээллээ өгөхөд ADAMS ийг ашиглах зайлшгүй шаардлага тулгарч байна. Иймд та бүхэнд уг системийг ашиглах зааврыг танилцуулъя.

ADAMS ашиглахад юу хэрэгтэй вэ?

  • ADAMS зөвхөн Mozilla Firefox броузер дээр ажилладаг тул энэ программыг комьпютертаа суулга.
    Энэ программ интернэтээс үнэгүй татагдана. Хэрэв та суулгах аргаа мэдэхгүй байвал доорхи холбоос дээр дарна уу.

    http://www.mozilla.org/en-US/firefox/new
  • Нэвтрэх username, password-оо мэдэж авах.
    ADAMS ийг ашиглах username, password-ийг тухайн тамирчныг шинжилгээний бүртгэлийн санд бүртгэсэн олон улсын холбоо эсвэл үндэсний допингийн эсрэг байгууллага өгдөг.
  • Интернэтийн сайн холболттой байх шаардлагатай.
    ADAMS-ийг ашиглахад олон мэдээлэл оруулах хэрэгтэй тул таны компьютер тасралтгүй, өндөр хурдтай интернэтэд холбогдсон байх ёстой.

  • Тамирчныхаа тэмцээн, бэлтгэл, оршин суух болон, шуудангийн хаяг зэрэг бүрэн мэдээллийг тухайн улирлын өдөр өдрөөр нь тодорхой цуглуулах
    Нэг л мэдээлэл дутуу бол систем ажиллахгүй , буруу бол тамирчин тань допингийн эсрэг дүрэм зөрчсөнд тооцогдох эрсдэлтэй.   
   АDAMS ийг ашиглах заавар үзэхийг хүсвэл видеог дарна уу.


Copyright ©2014 Спорт дахь допингийн эсрэг ЮНЕСКО сангийн санхүүжилтээр
хэрэгжүүлсэн төслийн хүрээнд бүтээв.
Вэб:
www.antidoping.mn
И-мэйл:
info@antidoping.mn, nado@antidoping.mn