Нүүр хуудасДопингийн эсрэг
МэндчилгээТүүхДопингийн дуулиант хэргүүдЮНЕСКО төсөл 1Монгол хар жагсаалтЮНЕСКО төсөл 2
Допингийн хяналт
Дэлхийн допингийн эсрэг хөтөлбөрМонголын допингийн эсрэг хөтөлбөрДопингийн хяналтын процессДопингийн эсрэг дүрмийн зөрчилҮр дүнгийн удирдлага
Mэдээ
МэдээМедиа галлерей
Баримт бичиг
Дэлхийн допингийн эсрэг дүрэмОлон улсын стандартЗасгийн газар хоорондын баримт бичгүүдҮндэсний баримт бичгүүд
Боловсрол
Допингийн хор холбогдолШууд сурталчилгааны хөтөлбөрPlay true тоглоомХориглосон жагсаалтЭмчилгээний зорилгоор чөлөөлөхЛаборатори
Байгууллага
Дэлхийн Допингийн Эсрэг АгентлагЭрүүл мэнд,спортын яамМонголын Үндэсний Олимпийн ХорооҮндэсний Допингийн эсрэг байгууллагаСпортын холбоодМонголын Паралимпийн Хороо
ADAMS
Шинжилгээний бүртгэлийн санБайршлын тухай мэдээлэлADAMS ашиглахADAMS гар утасны апп
Татаж авахХолбоо барих  
Монголын Паралимпийн Хороо

Монгол улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын асуудлыг хариуцсан төрийн бус байгууллага анх 1989 онд байгуулагдсан ч 1997 оноос Монголын Паралимпийн Хороо нэртэйгээр албан ёсоор байгуулагдан 2000 онд албан ёсоор Олон Улсын Паралимпийн Хорооны гишүүн байгууллага болсон.

Монголын паралимпийн тамирчид Австрали улсын Сидней хотноо 2000 онд зохион байгуулагдсан Зуны Паралимпийн 11 дүгээр наадмаас эхлэн паралимпийн наадамд анх оролцож эхэлсэн. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бээжин хотноо 2008 онд зохион байгуулагдсан Зуны Паралимпийн 13 дугаар наадамд манай улсын тамирчид байт харваа, буудлага, жүдо бөхийн төрлөөр 4 тамирчин нийт 13 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байт харвааны төрлөөр Д.Баатаржав алтан медаль хүртэж Монгол улс 147 орноос дэлхий чансаагаараа 51 байрыг эзлэн пара спортын тамирчдын амжилтын түүхийн шинэ хуудсыг нээсэн юм.

Англи улсын Лондон хотноо зохион байгуулсагдсан Зуны 14-р дүгээр паралимпийн наадамд байт харваа, буудлага, жүдо бөх, хөнгөн атлетик төрлөөр нийт 6 тамирчин оролцож байт харвааны төрлөөр тамирчин Б. Жавзмаа 4-р байрт, жүдо бөхийн 90 кг тамирчин Д. Ганбат 5-р байр эзэлсэн амжилт үзүүллээ.

Өвлийн спортын төрлөөр гүйлтийн цанын тамирчид 2006 онд Итали улсад зохиогдсон Турины паралимпийн наадамд анх оролцож, 2010 онд Канадын Ванкуверын өвлийн паралимпийн наадамд 2 тамирчин урилгаар оролцсон бол 2014 онд ОХУ-ын Сочи зохиогдсон Паралимпийн наадамд тамирчин Б. Ганболд нь дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс анх удаа эрхээ авч амжилттай оролцсон.
Манай тамирчин Сочи 2014 наадамд нийт 3 зайнд оролцсон бөгөөд 20 км зайнд нийт 35 орны тамирчдаас 14 байрт шалгарч өндөр амжилт үзүүлсэн юм.

Өнөөдрийн байдлаар манай улсад пара спортын 13 спортын холбоод үйл ажиллага албан ёсоор явуулж байна. Үүнд: буудлага, байт харваа, хөнгөн атлетик, жүдо бөх, усанд сэлэлт, паурлифтинг, ширээний теннис, хонхот бөмбөг, суугаа волейбол, тэргэнцэртэй иргэдийн нэгдсэн холбоо, тэргэнцэртэй спорт бүжгийн холбоо, таеквондо, цанын холбоо багтаж байна. Пара спортын холбоодыг тухайн төрлүүдээр улс орнуудыг нэгтгэсэн олон улсын нэгдсэн холбоодын гишүүнээр элсүүлэх ажлыг хэрэгжүүлж байна. Үүнд: Монголын тэргэнцэртэй иргэдийн холбоог Олон улсын тэргэнцэртэй спортын холбоо /IWAS/-нд, Монголын суугаа волейболын холбоог Олон улсын пара волейболын холбоо /WOVD/-нд, Монголын хонхот бөмбөгийн холбоог Олон улсын хараагүйчүүдийн спортын холбоо /IBSA/-ны албан ёсны гишүүнээр элсүүлээд байна. Манай хороо Орос, Хятад, Солонгос, Америк, Япон, Герман, Их Британ, Малайз, Арабын нэгдсэн улс зэрэг 10 гаруй үндэсний паралимпийн хороотой хамтын ажиллаж байна. Монголын Паралимпийн Хороо олон улсын паралимпийн хорооны ивээл доор зохион байгуулагдаж байгаа Паралимпийн наадамд, дэлхий наадам, Азийн паралимпийн наадам, дэлхий аварга шалгаруулах тэмцээн болон бусад олон улсын чанартай тэмцэнүүдэд пара шигшээ багийн тамирчдыг оролцуулах, олон улсын спортын ангилалд хамруулах, тамирчдын олон улсын паралимпийн хорооны нэгдсэн бүртгэлийн цамхим системд бүртгүүлэх, олон улсын чуулганд, хуралд оролцож илтгэл тавих зэрэг ажлуудыг хийж байна.

Монгол улсад паралимпийн хөдөлгөөнийг түгээн дэлгэрүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг биеийн тамир спортод татан оролцуулах, Олон улсын паралимпийн хорооны гишүүн орнууд, олон улсын пара спортын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа бэхжүүлэх зэрэг олон олон ажлуудыг зохион байгуулаж байна.

Спортын төрлүүдийг хөгжүүлэхэд мэргэжлийн шүүгч, өндөр мэдлэг чадвартай багш дасгалжуулагч нэн чухал үүрэгтэй билээ. Олон улсын хараагүйчүүдийн спортын холбоо, БНХАУ-ын паралимпийн хороо, Монголын паралимпийн хороо, Монголын хонхот бөмбөгийн холбоотой хамтрач анх удаа Монгол улсад хонхот бөмбөгийн олон улсын шүүгч, дасгалжуулагч нарын сургалт семинарыг амжилттай зохион байгуулсан. Сүүлийн жилүүдэд манай хороо пара тамирчид, дасгалжуулагч нарын дунд сэтгэл зүй, тамирчны ёс зүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал эрхэлсэн олон улсын байгууллагын чиг хандлага, баримталж буй бодлого, Монгол улсад төр засгаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглүүлсэн бодлого, журмын талаар төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран тогтмол сургалт семинарыг зохион явуулж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдний гэр бүлийн өмнө тулгамддаг асуудал нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах, тэдний хүсэл сонирхолд нийцсэн тэдэнд тохирсон таатай орчин, ажлын байр бий болгож шийдвэрлүүлэх нь энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын өмнө тулгамдаж буй бэрхшээл, хүндрэлтэй асуудал болсоор байна.

Иймд Монголын паралимпийн хороо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн идэвхитэй амьдралд татан оролцуулах, нийгэмшүүлэх, ажил хөдөлмөр эрхлэх сонирхлыг өрнүүлэх, тэдний дундаас авъяаслаг, ур чадвартай тамирчдыг нээн илрүүлж, тив, дэлхий, паралимпийн наадмын түвшинд өрсөлдүүлэх, залгамж халааг бэлтгэхэд онцгой анхаарал хандуулан ажиллаж байна.

Copyright ©2014 Спорт дахь допингийн эсрэг ЮНЕСКО сангийн санхүүжилтээр
хэрэгжүүлсэн төслийн хүрээнд бүтээв.
Вэб:
www.antidoping.mn
И-мэйл:
info@antidoping.mn, nado@antidoping.mn