Нүүр хуудасДопингийн эсрэг
МэндчилгээТүүхДопингийн дуулиант хэргүүдЮНЕСКО төсөл 1Монгол хар жагсаалтЮНЕСКО төсөл 2
Допингийн хяналт
Дэлхийн допингийн эсрэг хөтөлбөрМонголын допингийн эсрэг хөтөлбөрДопингийн хяналтын процессДопингийн эсрэг дүрмийн зөрчилҮр дүнгийн удирдлага
Mэдээ
МэдээМедиа галлерей
Баримт бичиг
Дэлхийн допингийн эсрэг дүрэмОлон улсын стандартЗасгийн газар хоорондын баримт бичгүүдҮндэсний баримт бичгүүд
Боловсрол
Допингийн хор холбогдолШууд сурталчилгааны хөтөлбөрPlay true тоглоомХориглосон жагсаалтЭмчилгээний зорилгоор чөлөөлөхЛаборатори
Байгууллага
Дэлхийн Допингийн Эсрэг АгентлагЭрүүл мэнд,спортын яамМонголын Үндэсний Олимпийн ХорооҮндэсний Допингийн эсрэг байгууллагаСпортын холбоодМонголын Паралимпийн Хороо
ADAMS
Шинжилгээний бүртгэлийн санБайршлын тухай мэдээлэлADAMS ашиглахADAMS гар утасны апп
Татаж авахХолбоо барих  
Допинг хэрэглэсэн бөхчүүдийн эрхийг хураалаа
Огноо: 2016-05-12

Серби улсад болсон Европын болон Казахстан улсад болсон Азийн сонгон шалгаруулах сонгомол, чөлөөт, эмэгтэй бөхийн төрөлд эрх аваад байсан хэд хэдэн  бөх   допингийн эсрэг дүрмийн зөрчил гаргасан тул эрхийг нь бусад улсад шилжүүлэхээр болсноо Дэлхийн бөхийн холбоо өчигдөр зарлалаа. 

Дэлхийн бөхийн холбооны мэдээлснээр тус байгууллагын дүрмийн дагуу Дэлхийн Допингийн Эсрэг Агентлагаас өгсөн зөвлөмжийн дагуу ддорхи шалтгааны улмаас тамиирчдын эрхийг хурааж бусдад шилжүүлжээ.


Допингийн эсрэг дүрэм зөрчсөн тул чөлөөт бөхийн  65 кг ийн жинд Европын тэмцээнээс эрхээ авсан Польшийн Магомедмурад Гажиев, Украины Андрей Квятковски нарын эрхийг Гүрж, Армен улсуудад,

Түүнчлэн энэ жинд Болгарын бөх Улаанбаатар хотод болсон эхний тэмцээнээс эрхээ авсан тул Туркэд болсон тэмцээнээс авсан 2 дугаар байрын эрхийг  АНУ-д шилжүүлснээр 65 кгийн жинд эрх олгох дэлхийн сүүлийн 2 тэмцээнээс Гүрж, Армен,Болгар,Турк, Бахрейн, Канад АНУ-ыг эрх авсанд тооцлоо.

125 кг-ын жинд Украины Аллен Зассиев, Белорусын Юсуп Жалилау нар допингийн шалгалтанд унасан тул эрхийг нь Болгар Унгар улсуудад шилжүүлсэн байна.

Сонгомол бөхийн 85 кг-ийн жинд  эрх авсан ч допингийн эсрэг дүрэм зөрчсөн Киргизстаны бөх Жанарбек Кенжиевын эрхийг Энэтхэг улсад,

Эмэгтэй бөхийн 53 кг-ийн жинд эрх авсан ч допингийн эсрэг дүрэм зөрчсөн нь нотлогдсон  Монгол улсын бөх Эрдэнчимэгийн Сумъяагийн эрхийг Энэтхэг улсад, 58 кг-ийн жинд эрх авсан Украины Оксана Херхел ийн эрхийг Молдав улсад тус тус шилжүүлжээ. 



 

Copyright ©2014 Спорт дахь допингийн эсрэг ЮНЕСКО сангийн санхүүжилтээр
хэрэгжүүлсэн төслийн хүрээнд бүтээв.
Вэб:
www.antidoping.mn
И-мэйл:
info@antidoping.mn, nado@antidoping.mn