Нүүр хуудасДопингийн эсрэг
МэндчилгээТүүхДопингийн дуулиант хэргүүдЮНЕСКО төсөл 1Монгол хар жагсаалтЮНЕСКО төсөл 2"Допингийн эсрэг үндэсний хяналт" төсөл
Допингийн хяналт
Дэлхийн допингийн эсрэг хөтөлбөрМонголын допингийн эсрэг хөтөлбөрДопингийн хяналтын процессДопингийн эсрэг дүрмийн зөрчилҮр дүнгийн удирдлага
Mэдээ
МэдээМедиа галлерей
Баримт бичиг
Дэлхийн допингийн эсрэг дүрэмОлон улсын стандартЗасгийн газар хоорондын баримт бичгүүдҮндэсний баримт бичгүүд
Боловсрол
Допингийн хор холбогдолШууд сурталчилгааны хөтөлбөрPlay true тоглоомХориглосон жагсаалтЭмчилгээний зорилгоор чөлөөлөхЛаборатори
Байгууллага
Дэлхийн Допингийн Эсрэг АгентлагЭрүүл мэнд,спортын яамМонголын Үндэсний Олимпийн ХорооҮндэсний Допингийн эсрэг байгууллагаСпортын холбоодМонголын Паралимпийн Хороо
ADAMS
Шинжилгээний бүртгэлийн санБайршлын тухай мэдээлэлADAMS ашиглахADAMS гар утасны апп
Татаж авахХолбоо барих  
МЭДЭГДЭЛ
Огноо: 2018-05-22

Монголын допингийн эсрэг үндэсний төв анх 1999 онд байгуулагдсан бөгөөд ямар нэг холбоо,хувь хүнээс хараат бус үйл ажиллагаа явуулдаг үндэсний байгууллага юм. Монголын допингийн эсрэг үндэсний төвийн үндсэн зорилго нь спорт дахь допингтой тэмцэх, допингийн эсрэг дэлхийн хөтөлбөр, дэлхийн болон үндэсний допингийн эсрэг дүрэм, түүний стандартуудыг хэрэгжүүлэх явдал юм.

Энэ зорилгын хүрээнд тус байгууллага допингийн эсрэг хөтөлбөрт суурилсан сургалт, сурталчилгаа явуулж, гарын авлага, материалыг боловсруулан спортын холбоод, тэднээр дамжуулан тамирчин, дасгалжуулагч, спортын их гэр бүлийн гишүүдэд түгээн, олон улсын стандартын дагуу допингийн сорьц авч, Дэлхийн допингийн эсрэг агентлангаар хүлээн зөвшөөрөгдсөн гадаадын лабораториудад шинжилгээ хийлгэдэг.

Монголын допингийн эсрэг үндэсний төв 7 тэргүүлэгч гишүүнтэй, допингийн хяналтын мэргэшсэн 40 шахам ажилтантай, Төв Азийн Бүсийн Допингийн Эсрэг Байгууллагын гишүүн байгууллага юм. Өнгөрсөн хугацаанд 30 гаруй спортын төрлийн олон зуун тамирчдаас допингийн сорилыг олон улсын стандартын дагуу авч Дэлхийн допингийн эсрэг агентлагаар хүлээн зөвшөөрөгдсөн лабораторид шинжлүүлж хариуг нь дүрэм журмын дагуу спортын холбоод болон тэмцээн зохион байгуулсан комисст мэдэгдэж  ирсэн болно.

Гэтэл SHUUD.MN САЙТ удаа дараа үндэслэлгүй мэдээллийг цацан     байгуулага, хувь хүний нэр төрийг гутаан доромжилж байна. Тухайлбал: “Хамгийн аймшигтай нь энэ допингийн шинжилгээ гэгч нь найраанаас хэд дахин илүү мөнгө босгодог найдвартай бизнес болсон гэнэ. Допинг илэрсэн, илрээгүйгээс хамааралгүйгээр хэнийг ч байсан сэргээшийн асуудалд холбож ч болдог, холдуулж ч болдог тийм нэг гаж тогтолцоог хуучин МҮБХ-ныхон бий болгочихсон байна. Тэгэхдээ нэг бөхөөс 30-100 саяыг нэхэж бизнес хийдэг гэж бөхчүүд ярьж байна. Нөгөө "Шударга бусын хонгил" гэдэг чинь энэ допингтой холбоотойгоор МҮБХ дээр жинхэнээсээ үүсээд байгаа нь энэ аж”  хэмээн  энэ  оны  4-сарын 15 нд SHUUD.MN САЙТ  үндэслэлгүй гүтгэжээ.

Допингийн  шинжилгээг  хэнээс ч  хамааралгүйгээр олон улсын стандартын дагуу авдаг Монголд байгаа цорын ганц эрх бүхий байгуулага бол Допингийн  эсрэг үндэсний төв бөгөөд  МҮБХ  допингийн  шинжилгээ авахад  ямар ч хамааралгүй  гэдгийг хариуцлагатайгаар  мэдэгдэж байна. Ийм их мөнгө өгсөн гээд байгаа бөхчүүд үнэхээр  байгаа бол үнэнийг нотлохыг шаардаж байна.

SHUUD.MN САЙТ “УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн үүсгэн байгуулсан "Аварга" сургуулийнхан допингийн шинжилгээг авдаг. Ах дүү садан төрлөөрөө Допингийн Үндэсний төвд "Аваргынхан" шургалчихаад допингийн бизнесийг цэцэглүүлж яваа гэх. Тодруулбал, шинжилгээний хариунаас шалтгаалж, нэг бөхөөс 30-100 саяыг нэхэж бизнес хийдэг гэж бөхчүүд ярьж байна. Нэг бөхөөс 30 сая гэхээр арван бөхөөс 300 сая, 20 бөхөөс 600 сая, нэг тэрбум гээд асар их тоон дүн гарч байна” хэмээн энэ  оны  5 сарын 2 -нд дахин үндэслэлгүйгээр гүтгэжээ.

“Аварга”  сургууль бол ХХ зууны манлайчуудыг, Олимпийн анхны аварга,  хос медальтанг, тив, дэлхийн аваргуудыг, Монголын анхдагчуудыг төрүүлсэн, хоёр удаа магадлан итгэмжлэгдсэн, аттестачлагдсан, Хувийн их дээд сургуулийн холбоо шилдэг сургууль болохоос допингийн  шинжилгээ авдаг байгуулага биш ээ.   Допингийн  шинжилгээг Дэлхийн Допингийн Эсрэг агентлагаас албан ёсоор  хүлээн зөвшөөрөгдсөн  энэ байгууллагын бүсийн төвийн гишүүн болсон Допингийн эсрэг үндэсний байгууллага л авах эрхтэй байдаг юм. Ийм эрх бүхий  Монголд буй  цорын ганц  байгууллага бол Допингийн  эсрэг  үндэсний  төв  гэж  дээр  хэлснийг  дахин сануулъя. Допингийн шинжилгээ  хийдэггүй  сургалтын  байгууллагын үүсгэн байгуулагчийн нэр төрийг зориуд гутаан, маш их мөнгөний бизнес хийдэг мэтээр  нийтийн мэдээллийн хэрэгсэлээр цацаж байгаа нь  өөрсдийнхөө увайгүй  үйлдлийг зөвтгөхийн  тулд  хийж  буй,  юу ч  хийхээс  буцахгүй  болсон хэсэг  бүлэг  хүмүүс  байгааг харуулж байна.

SHUUD.MN САЙТ “Дургүйг нь хүргэсэн хэнийг ч болов допинг хэрэглэсэн болгож чаддаг гэх яриа бөхчүүдийн дунд байна. Нэг бөхөөс допинг илэрсэн гэж шантаажлаад 30-100 саяыг авдаг” гэж энэ оны 5-сарын 15-нд үндэслэлгүйгээр гуравдахь удаагаа  гүтгэжээ. Та  нарын  яриад байгаа шиг   “Дургүйг нь хүргэсэн хэнийг ч болов допинг хэрэглэсэн болгодог  тийм  хууль бус ажиллагаа дэлхийд ч, Монголд ч байхгүй. Допингийн шинжилгээ гэдэг чинь Дэлхийн Допингийн Эсрэг хууль, түүний стандартын дагуу, зөвхөн Дэлхийн  Допингийн Эсрэг Агентлагаас хүлээн зөвшөөрөгдсөн лабораторид хийгддэг юм.

Ийнхүү Үндэсний бөхийн зарим увайгүй хүмүүсийн захиалгаар худал  хуурмаг мэдээ цацаж ард түмний тархийг хордуулж буй мэдээллийн сайт SHUUD .MN манай байгуулага, түүний удирдлага, ажилтнуудын нэр төрд удаа дараа ноцтой халдан гүтгэн гүжирдэхэд нь өөрийн фейсбүүк хуудсаараа дамжуулан 2 удаа эсэргүүцэл илэрхийлсэн боловч гүтгэлгээ зогсоохгүй үргэлжилж буй тул хэвлэлээр дамжуулан эсэргүүцэл илэрхийлж, нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандаж байгаагаа үүгээр мэдэгдэж байна.

 

ДОПИНГИЙН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ ТӨВ

2018 оны 5 дугаар сарын 22 өдөр

Copyright ©2014 Спорт дахь допингийн эсрэг ЮНЕСКО сангийн санхүүжилтээр
хэрэгжүүлсэн төслийн хүрээнд бүтээв.
Вэб:
www.antidoping.mn
И-мэйл:
mgl.nado@gmail.com